Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

Өнөөдөр\2022.03.15\ихэнх нутгаар үүлшинэ, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр өдөртөө 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор өдөртөө 9-14 градус дулаан, Их нууруудын хотгор, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, өдөртөө 5-7 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.