Улаанбаатарт 9 градус дулаан байна

Улаанбаатарт 9 градус дулаан байна

Өнөөдөр\2022.03.09\Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр.

Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цас багатай газар болон говь талын нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө 7-9 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.