Улаанбаатарт 7 градус дулаан байна

Улаанбаатарт 7 градус дулаан байна

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. өдөртөө 5-7 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.