Улаанбаатарт 4 градус дулаан байна

Улаанбаатарт 4 градус дулаан байна

Өнөөдөр\2022.03.06\ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нийт нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр өдөртөө 10-15 градус, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 2-7 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө 2-4 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.