Ар, Өвөр монгол орны аялагчид шонхор шувуу, тайга нохой, морьтой Монгол орныг тойрч байна

Ар, Өвөр монгол орны аялагчид шонхор шувуу, тайга нохой, морьтой Монгол орныг тойрч байна

“Тэнгэрийн нүүдэлчид” аяллын төслийн нээлтийн үйл ажиллагаа Чингис хотод энэ сарын 1-ны өдөр /2022.03.05/ Хэнтий аймагт болсон. 

Монгол улсын 21 аймаг, 5 бүс нутгийг 4 улирлын туршид Ар, Өвөр монгол орны аялагчид шонхор шувуутай, монгол тайга нохойтой, морьтой тасралтгүй туулан монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой уг төсөл Хэнтий аймгаас гараагаа эхлүүлсэн юм.

Тус үйл ажиллагааг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Тэнгэрийн нүүдэлчид төслийн баг хамт олон, Монголын шувуулахуйн холбоо, Монгол Тайга нохой судлалын холбоо зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн үеэр Тэнгэрийн нүүдэлчид болон Шонхор шувуутай, Тайга нохой хөтөлсөн морьтон залуусын жагсаалт, монгол тайга нохойн үзэсгэлэн тэмцээн, Монгол тайга нохойн богино зайн уралдаан, урлагийн тоглолт болж өнгөрлөө.

ҮЗЭХ: