Улаанбаатарт 2 градус дулаан байна

Улаанбаатарт 2 градус дулаан байна

Өнөөдөр\2022.03.05\Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна. Ихэнх нутгаар үүлшинэ, өдөртөө Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.

Салхи өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө 0-2 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.