Өнөөдөр шөнө болон маргааш хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулжээ

Өнөөдөр шөнө болон маргааш хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулжээ

Ус цаг агаар, орчны мэдээ мэдээллийн төвөөс өнөөдөр болон маргаашийн цаг агаарын төлөвийг танилцуулжээ.

Тодруулбал, Өнөөдөр Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсэг,  болон Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байгаа бөгөөд Төв аймгийн нутгийн хойд хэсгээр 0.0-0.5 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 10-12 метр, зарим үед секундэд түр зуур 15 метр хүртэл ширүүсэж, цасан шуурга 01:56-05:59 цаг үргэлжлэн аюултай үзэгдэл ажиглагдсан байна. Харин Баянхонгор аймгийн нутгаар секундэд 16-20 метр, зарим үед секундэд 19-27 метр, Өвөрхангай аймгийн нутгаар секундэд 16-20 метр, зарим үед секундэд 19-20 метр, Өмнөговь аймгийн нутгийн хойд хэсгээр секундэд 17-20 метр, зарим үед секундэд 19-26 метр хүрч шороон шуурга шуурч аюултай үзэгдэл ажиглагджээ.