Монгол Улсын хэмжээнд 2021 оны эцэст 67,3 сая мал тоологдлоо

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эцэст 67,3 сая мал тоологдлоо

Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын 2021 оны урьдчилсан дүнг танилцууллаа. Улсын хэмжээнд 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 67,3 сая мал тоологджээ. Сүргийн бүтцийг хувиар үзүүлбэл:

  • Хонь-49 хувь
  • Ямаа-39.3 хувь
  • Адуу-6.4 хувь
  • Үхэр-7.5 хувь
  • Тэмээ-0.7 хувийг эзэлж байна.

Сүүлийн 31 жил сүрэгт ямааны эзлэх хувь 19,5 нэгж хувиар нэмэгдсэн байна. Сүргийн бүтцэд ямааны эзлэх хувь өмнөх оноос 2 нэгж хувиар буурчээ.

Малын төрлөөр задлавал

  • Адуу-4.3 сая
  • Үхэр-5 сая
  • Тэмээ-453.8 мянга
  • Хонь-31.1 сая
  • Ямаа-26.5 сая тоологдлоо.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5.9 сая мал тоолуулж, тэргүүлсэн байна. Орхон, Сэлэнгэ, Завхан, Баян-Өлгий, Дорноговь, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд, Увс, Хөвсгөл аймгуудад малын тоо өмнөх оноос 17.4-440.0 мянгаар өссөн байна. Харин Дархан-Уул, Говьсүмбэр, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймаг, Улаанбаатар хотын малын тоо өмнөх оныхоос 712.8 мянгаар буурсан байна.

Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлж байна.

Малтай өрхийн тоо 246.2 мянга болж өмнөх оноос 4.2 мянгаар өссөн бол 1000-аас дээш малтай өрх 0.6 мянгаар өсөж, 201-999 малтай өрх 1,4 мянгаар буурсан байна. 2021 оны тооллогын урьдчилсан дүнгээр 305.2 мянган малчин байна. Нийт малчдын 39.4 хувь нь зээлтэй ба зээл авсан малчдын 21 хувийг 25-34 насны, 32 хувийг 35-44 насны, 27 хувийг 45-54 насныхан байна.

ВИДЕО: 




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө