ШАР ДАРЦАГ: "Зунжин"-ийн замд хүмүүс  автомашинд дайруулан амиа алдах болсон тул иргэд “сүнстэй” гэх болжээ

ШАР ДАРЦАГ: "Зунжин"-ийн замд хүмүүс автомашинд дайруулан амиа алдах болсон тул иргэд “сүнстэй” гэх болжээ

Чингэлтэй дүүргийн 19-р хороо. Зунжин худалдааны төвөөс хойш зуслан өгсөх замыг ойр хавийн оршин суугчид “сүнстэй, ад зэтгэр шүгэлсэн” гэх . Учир нь сүүлийн дөрвөн сарын хугацаанд энэ орчимд зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн ч хүн амь эрсэджээ.  Гурав нь явган зорчигч бол нэг нь жолооч аж.

Харин цагдаагийн байгууллага уг замыг “хар цэг” гэж нэрлэдэг. Тодруулбал, осол, аваар нэг газарт олон удаа давтагддаг зам, эргэлт хэсгийг олон улсад ч ийн нэрлэдэг байна. Бүр нарийвчилбал, авто замын 300 орчим метр зай дотор зам тээврийн осол, аваар давтагдан гараад байвал тухайн газрыг “хар цэг” хэмээн бүртгэдэг.

Явган зорчигч зам гарахдаа жолооч намайг харж байна гэж бодно. Гэвч огцом эргэлт, налуу зэрэг замын онцлогоос шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдсанаар жолооч явган зорчигчийг харалгүй, осол гараад байж болзошгүй байгаа юм. 

Тэгвэл цагдаагийн байгууллагаас иргэдийг “хар цэг” гэж тэмдэглэсэн газруудаар зам хөндлөн гарахдаа “шар дарцаг” барихыг зөвлөж байна. “Шар дарцаг”-ийг бага насны хүүхдүүд, өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрлэн дохиогүй газраар зам гарахдаа түгээмэл ашигладаг. Тэгвэл “хар цэг” гэж гэж нэрлэсэн газруудаар иргэн та шар дарцаг барьж гарснаар жолоочид дохио өгч, болзошгүй зам тээврийн ослоос өөрийгөө болон өрөөлийг хамгаалах боломжтой юм.

ВИДЕО: