Өнгөрсөн зургадугаар сард самарт яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Өнгөрсөн зургадугаар сард самарт яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Цагдаагийн Ерөнхий газраас өнгөрсөн зургадугаар сард самарт яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байгаа талаарх мэдэгдлийг гаргажээ.  Мэдэгдэлд “Тогоочийн Майнбаяр нь Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн 2 дугаар багийн нутаг “Хагийн хар нуур”-ны урд байрлах “Хөлөрийн даваа” гэх газарт 2021 оны зургадугаар сард самарт явж байгаад сураггүй алга болсон тул эрэн хайж байна” гэжээ.