Хилээр 20 гаруй кг алт нэвтрүүлэх гэсэн АТГ-ын мөрдөгчид, гаалийн ажилчдыг “дарамталсан” байж магадгүй байна

Хилээр 20 гаруй кг алт нэвтрүүлэх гэсэн АТГ-ын мөрдөгчид, гаалийн ажилчдыг “дарамталсан” байж магадгүй байна

Авилгатай тэмцэх газар /АТГ/-ын алба хаагчдыг элдэв муу зүйлд нэр холбогдохгүй, нийгэмд шударга ёсны зөв чигийг тогтоогчид байхыг зарим иргэд шаарддаг.

Харин сүүлийн үед тус газрын алба хаагчид “байгууллагынхаа нэр хүндийг ашиглаж, хууль сахиулах чиг үүргээ буруу зүйлд ашигласан байж болзошгүй” хэрэгт нэр холбогдох болсон байна. 

Тодруулбал, АТГ-ын мөрдөгчид болох Э, С, Б, З нар саяхан тодорхой хугацаанд Турки улсад зорчоод буцаж ирэхдээ Буянт-Ухаа хилийн боомтоор 20 гаруй кг алтыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон байж болзошгүй байна. Улмаар тэдний хууль бус үйлдлийг илрүүлсэн хил, гаалийн алба хаагчид болон цагдаа нарыг “АТГ-ын нэр хүндийг ашиглаж дарамталсан” гэх асуудалд нэр холбогджээ. Энэ талаар одоо албаны шалгалт хийгдэж байж магадгүй байна. Мөн дээрх алба хаагчдын ард албаны дарга нь ч байж болзошгүй байгаа аж.