"Бүх цэргийн наадам"-д аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ

"Бүх цэргийн наадам"-д аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ

Өнөөдөр /2021.11.13/ Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” болж өндөрлөлөө.

Тус наадамд цэрэг, хүчний таван спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Э.Сумъяабат үзүүрлэсэн байна.