Ардчилсан нам Сонгуулийн ерөнхий хороог Захиргааны хэргийн шүүхэд өгчээ

Ардчилсан нам Сонгуулийн ерөнхий хороог Захиргааны хэргийн шүүхэд өгчээ

Ардчилсан нам Сонгуулийн ерөнхий хороог Захиргааны хэргийн шүүхэд өгч байгаа аж. 

Тус намаас энэ сард болсон УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт болсон нөхөн сонгуулийн дүнг хүчингүй хэмээн үзэж, Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлсэн юм.

Тодруулбал, нөхөн сонгуулийн ирц нэмэлт санал хураалт явуулсан ч 50 хувьдаа хүрээгүй. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгуулийн дүнг зарласан нь Үндсэн хуулиар иргэдэд олгосон сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн Ардчилсан нам үзэж, шүүхэд ханджээ. Мөн Сонгуулийн ерөнхий хороог хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэж, шалгуулахаар ТЕГ-т хүсэлт хүргүүлсэн байна.

Ташрамд дурдахад, Нөхөн сонгуулийн ирц Сонгинохайрхан дүүрэгт ирц 48.89 хувь, Хэнтий аймагт 46.65 хувь байсан билээ. Хэнтий аймагт нийт санал өгсөн сонгогчдын 73.03 хувийн буюу 17 мянга 264 иргэний саналыг МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат авсан бол Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын 51 хувь буюу 28 мянган 537 иргэний санал авч, УИХ-ын гишүүний тангараг өргөн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байгаа юм.