Б.Батцэцэг: БНХАУ манайхаас гадна долоон улстай хилээ хаасан. Хил хаасны цаана ямар нэгэн улс төрийн шалтгаан байхгүй

Б.Батцэцэг: БНХАУ манайхаас гадна долоон улстай хилээ хаасан. Хил хаасны цаана ямар нэгэн улс төрийн шалтгаан байхгүй

БНХАУ манай улстай хилээ хаагаад буй. Үүний цаана зарим иргэн улс төрийн шалтгаан байна гэж үзэж байгаа юм. Тэгвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үүнд тайлбар өглөө.

Тэрбээр “Хятад улс хилээ хаасны цаана ямар нэгэн улс төрийн шалтгаан байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Хоёр улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар утсаар ярьж, цахим уулзалт хийсэн. Ковидтой холбоотойгоор БНХАУ ганц Монгол Улс биш хил залгаа хуурай замын боомттой манайхаас гадна долоон улстай хилээ хаасан. 2022 оны өвлийн олимп тус улсад зохион байгуулагдана. Олимп болтол Хятад улс ямар ч гадаад айлчлал авахгүй. Дэлхийн аль ч орны удирдагчид ялангуяа Бээжинд айлчлал хийхгүй байгаа. Ганц Монгол бус дэлхийн бүх орны оюутнуудыг авахгүй байгаа.

Халдвартай холбоотой хариуцлага алдсан 1 мянга гаруй ажилтнаа албан тушаалаас нь чөлөөлсөн. Бид халдвар хамгааллаа сайн баримтлаад явбал Хятад улс манай улсад хамгийн зөөлнөөр хандаж байгаа гэдгийг хэлье. Тэрнээс биш ямар ч улс төрийн шалтгаан байхгүй” гэв.