ВИДЕО: "Оросоор ярьдаг" гэх Д.Өнөрболор гишүүний ИЧГЭВТЭР сурталчилгаа

ВИДЕО: "Оросоор ярьдаг" гэх Д.Өнөрболор гишүүний ИЧГЭВТЭР сурталчилгаа

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нэг хэсэг Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, гарын үсэг зурсан асуудлаар олны шүүмжлэлд өртсөн. Тиймээс ч тэрбээр хуулийн төслийг татан авах хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлснээр энэ асуудал намжсан билээ.

Тэгвэл Д.Өнөрболор гишүүн дахин шүүмжлэлд өртөж, олны дургүйцлийг төрүүлэв. Тодотговол, тэрбээр Евроазийн эмэгтэйчүүдийн гуравдугаар чуулганд оролцож байгаа аж. Энэ үеэр оросоор илтгэл тавьж, сэтгэгдлээ хуваалцсан байна. Энэ тухайгаа өчигдөр сошиалаар сэвж, орос хэлэнд гаргууд гэдгээ олон нийтэд гайхуулав. Харин түүний энэхүү үг, үйлдэл ард түмэнд таалагдсангүй.

Тиймээс ч иргэд "Д.Өнөрболор гишүүнийг арга ядсан, ичгэвтэр пиар хийлээ. УИХ-ын гишүүн орос хэл мэддэг байх нь энгийн, наад захын шалгуур. Гэтэл тэрбээр энэ мэт жижиг зүйлээр өөрийгөө сурталчилах нь увиагүй, ичгэвтэр үйлдэл хэмээн шүүмжилж байгаа юм. Сөүл группийн "босс" гэдгээрээ олонд танигдсан Д.Өнөрболор нь Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон нэгэн юм. 

ВИДЕО