Ш.Адьшаа: АН-ын бүлгийн гишүүд ойлголцолд хүрч цаашид бүлгийн хурлаа үргэлжлүүлэхээр болсон

Ш.Адьшаа: АН-ын бүлгийн гишүүд ойлголцолд хүрч цаашид бүлгийн хурлаа үргэлжлүүлэхээр болсон

Хуваарийн дагуу өнөөдөр /2021.10.25/  УИХ дахь АН-ын бүлэг бүлгийн дарга Д.Ганбатынхаа өрөөнд хуралдах товтой байсан ч ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа доорх мэдээллийг өгчээ. Тэрбээр "Бидэнд ойлголтын зөрүү байсан. Түүнийгээ ярилцаад бүлгийн хурлаа цаашид үргэлжлүүлээд явъя гэсэн шийдэлд хүрсэн. Ямар нэгэн зохион байгуулалтын асуудал хэлэлцээгүй. Бүлгийн хуралд АН-ын 11 гишүүн оролцсон. Нийгэмд үүсээд буй нөхцөл байдал, АН-ын дотор үүссэн нөхцөл байдлыг ярилцаж ойлголцолд хүрсэн. Бүлгийн даргын асуудал огт яригдаагүй" гэлээ.