С.Жавхлан: Ард түмний онц хуралдааныг зарлан хуралдуулах шаардлага хүргүүлсэн

С.Жавхлан: Ард түмний онц хуралдааныг зарлан хуралдуулах шаардлага хүргүүлсэн

УИХ-ын гишүүн асан, МУГЖ С. Жавхлан болон түүний “Монголоо аваръя” хөдөлгөөний дэмжигчид УИХ, ЗГ-т шаардлага хүргүүллээ. Энэ талаар С.Жавхлан хэлэхдээ “Ард түмний онц хуралдааныг зарлан хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Төрийн ордны нийтийн танхимд иргэд бид нарыг хүлээж авах ёстой. Иргэдээ сонсохоо больсон хүмүүст таарсан түмэн олны дүрмийн гаргая. Энэ хүмүүсийг хазаарладаг, хязгаарладаг, "Ард түмэн байдаг шүү" гэж мэдрүүлэхийн тулд энэ хуралдааныг зарлаж байна. Талбай дээр яагаад бөө ирж, дуу хуур явж болдоггүй юм. Тэд нар ч хүмүүс. Өөрсдөө гишүүн болгож өгөөч гээд гэр, гэртээ аваачаад нууцаар хийдэг биз дээ. Талбай дээр морьтой хүн ирэхэд ичнэ, гэр барина гэхэд ичнэ. Энэ хүмүүс чинь 100 жилийн өмнөх өвөг дээдсээ мартчихсан байна” гэж ээ.

Г. Мөнхбаяр