Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар намынхаа эмэгтэй гишүүдтэй уулзаж, гомдлыг нь сонсжээ

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар намынхаа эмэгтэй гишүүдтэй уулзаж, гомдлыг нь сонсжээ

Өчигдөр /2021.10.21/ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүд буюу намынхаа эмэгтэй гишүүдийг хүлээн авч уулзжээ.

Тодруулбал, тус уулзалтад өмнө нь сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан болон одоо хариуцлагатай албан тушаал хашиж буй бүхий л эмэгтэй гишүүдтэйгээ уулзсан байна. Уулзалтын уур амьсгал нэлээн ширүүн болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тухайлбал, зарим гишүүд Эрүүл мэндийн сайд асан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг шүүмжилж эмэгтэй гишүүдээ зангидаж чаддаггүй ялгаварлан гадуурхдаг гэсэн байна. Мөн сонгуулийн дараа эмэгтэй гишүүдээ ажил, албан тушаалд томилолгүй хаясан гэх гомдлыг намын даргадаа тавьжээ. Харин Л.Оюун-Эрдэнэ эмэгтэй гишүүдээ цаашид дэмжихээ илэрхийлж дэмжиж ажиллахыг хүссэн байна.