"Камертон" хамтлагийн тоглолттой холбоотойгоор Р.Чингисийг чөлөөлсөн ч Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчаар томилно

"Камертон" хамтлагийн тоглолттой холбоотойгоор Р.Чингисийг чөлөөлсөн ч Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчаар томилно

Энэ сарын 15-ны өдөр /2021.10.15/ Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий этгээдийн “Собт Трейд” ХХК-ийн “Zaisаn hill” цогцолборт "Камертон" хамтлаг тоглолт зохион байгуулсан. "Камертон" хамтлаг нь тоглолт зохион байгуулахдаа УОК, НОК-иос зөвшөөрөл аваагүй гэдэг. Цар тахлын халдварын нөхцөлд олон хүнийг цуглуулж тоглолт хийсэн уг үйлдэлд УОК, НОК-ын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагыг олон нийтийн зүгээс тавьж буй. 

Тэгвэл уг асуудалд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингисийг буруутгаж албан тушаалаас нь чөлөөлжээ. Гэхдээ түүнийг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчаар томилох юм байна. 

Р.Чингисийн хувьд 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн. 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан намтартай нэгэн юм.