ШУУРХАЙ: ОХУ-ын “Газпром” компанийн удирдлагууд тусгай онгоц хөлөглөн Монголд иржээ

ШУУРХАЙ: ОХУ-ын “Газпром” компанийн удирдлагууд тусгай онгоц хөлөглөн Монголд иржээ

Өчигдөр /2021.10.21/ ОХУ-ын "Газпром" компанийн удирдлагууд Монголд ирсэн байна. Тэд компанийхаа RA-09000, RA-09607 дугаартай тусгай онгоцоор иржээ. Мөн тэдэнтэй хамт ОХУ-ын төрийн нэг онгоц ирсэн байна. Тэднийг ямар зорилгоор Монголд ирснийг албаныхнаас тодруулахад тоймтой хариулт хэлсэнгүй. 

Харин "Газпром" компани нь манай улсад “Газопровод Союз Восток” компанийг байгуулж, ОХУ-аас БНХАУ-ын холбосон хийн хоолой дамжуулах төслийн ТЭЗҮ-г энэ онд багтаан эцэслэн боловсруулахаар ажиллаж байгаа билээ. Энэ удаа "Газпром" компанийн удирдлагууд Монголд энэхүү ажлаар ирсэн байж магадгүй байна.

ОХУ-ын “Газпром” НХН-ийн төлөөлөгчид Монгол Улсад өнгөрсөн гуравдугаар сард ирж, ТЭЗҮ боловсруулах ажлын хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хийн хоолой баригдах маршруттай танилцаад явсан. Хятад, ОХУ-ыг холбосон хийн хоолойн төсөл нь улс дамнасан томоохон төсөл бөгөөд манай улсын эдийн засагт томоохон нэмэр болох юм.