15 тэрбумын хэргээр ял сонсож байсан Л.Алтангэрэл Замын-Үүдээс "зугтсан" нь учиртай байжээ

15 тэрбумын хэргээр ял сонсож байсан Л.Алтангэрэл Замын-Үүдээс "зугтсан" нь учиртай байжээ

Албан тушаалын ОД-той хүн гэж байх. Тэдний нэг нь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч асан Л.Алтангэрэл. Тэрбээр долоодугаар сард Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон ч олны хэл амнаас дайжиж, "зугтсан". Тодотговол, Л.Алтангэрэл Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын сэнтийд заларсан юм. Тэрбээр өнөөгийн үүсээд байгаа нөхцлийг урьдаас тооцоолсон учир албан тушаал сэлгэсэн бололтой. Түүний өмнө нь томилогдсон газрын нөхцөл байдал өнөөдөр хүнд байна.  

-15 ТЭРБУМЫН ХЭРГЭЭР ЯЛ СОНСОЖ БАЙСАН Л.АЛТАНГЭРЭЛ -

Ерөнхий сайдад зөвлөж байсан Л.Алтангэрэлийг Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилсны дараа “Замын-Үүдийн ажил сайжрахгүй нь ээ” гэдгийг ч хэлэх хүн олон байсан.  Учир нь, Л.Алтангэрэл нь улсын нөөц хөрөнгөөс хувьдаа завшсан хэргээр ял сонсож байсан нэгэн юм.

Тодотговол, Л.Алтангэрэл нь П.Даш генералыг Онцгой байдлын даргаар ажиллаж байх үед Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга нь байсан бөгөөд энэ үедээ улсын нөөцийн сангаас 15 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх үндэслэлээр 3.6 жилийн ял сонссон. Гэсэн ч Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн байдаг. Мөн өөрийн эхнэрийн эзэмшлийн “АО жаргалант” компанитайгаа шатахуун нийлүүлэх гэрээ байгуулан 1.9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Ингэхдээ шатахуунаа зах зээлийн үнээс хэт өндрөөр үнэлэн 237 сая төгрөгийг хувьдаа завьшсан гэгддэг. Харин 15 тэрбум төгрөгийн хэргээр ял сонсож байсан түүнийг өнөөг хүртэл төрийн өндөр албан тушаал хашсаар яваа нь одоогийн төрийн гурван өндөрлөгийн сайн найз гэдэгтэй нь холбоотой болохыг хэлэх хүн олон бий.