Н.Уртнасан: Тэрбум мод тарих үйл ажиллагааг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ

Н.Уртнасан: Тэрбум мод тарих үйл ажиллагааг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрмум мод" тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан билээ. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрээр “Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн томоохон компаниуд 10 жилийн хугацаанд 20-120 сая мод тарих урьдчилсан санаачилга гараад байна. Тиймээс хувийн хэвшил, төр хамтран ажиллана. Ойн нөхөн сэргээлтийг хариуцдаг 224 ААН байдаг. Үүний чадавхийг бэхжүүлэхэд салбарын яам анхаарна.

Мөн ДНБ-ий нэгээс багагүй хувь буюу 10 жилийн хугацаанд 4.3 их наяд төгрөгийг цөлжилтийн эсрэг ойжуулалтад зарцуулах юм. Үүний 30 орчим хувийгулс, орон нутгийн төсвийн зардлаас, 45 орчим хувийг хувийн хэвшлүүдээс бүрдүүлнэ. БОАЖЯ дээр байгаа томоохон төслүүдийн хүрээг томруулж, хэрэгжүүлж чадвал 20 хувийг нь бүрдүүлж чадна.

Нэг тэрбум мод тарихдаа 2021-2024 онд бэлтгэл үе шат, 2024-2026 онд эрчимжүүлэх үе шат, 2027-2030 онлд тогтвортой үргэлжлэх үе шат гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулна. Тэрбум мод тарих нь урт хугацааны үйл ажиллагаа юм” гэлээ.