“100 айлын авто зам” стандартын дагуу 7 см хучилттай гэв

“100 айлын авто зам” стандартын дагуу 7 см хучилттай гэв

Өчигдөр /2019.08.27/ Сүхбаатар дүүргийн 11,12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1,6 км авто замын барилгын ажлын нээлт болсон. Гэвч уг замыг нээсэн даруйд маш нимгэн зам, дутуу баригдсан, явган хүний замыг шийдээгүй зэрэг олон асуудлаар олны шүүмжлэлт өртөөд буй юм.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас дараах мэдээллийг өглөө. “Тус 1,6 км авто замын шинэчлэлтийг ажлыг хийж гүйцэтгэхээр Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь 2019 оны 07-р сарын 01-ний өдөр зам барилгын ажлыг эхлүүлж 2019 оны 10-р сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээг хийсэн. Гэвч хөдөлгөөний эрчим ихтэй тус замыг хичээл сургуулийн хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүсэхээс өмнө иргэдээ ая тухтай зорчуулахын тулд шахуу төлөвлөж, ажиллах хүч, техникийг нэмэгдүүлж хөдөлгөөнийг 2019 оны 08-р сарын 27- ны өдөр зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн.

Тус замыг улсын комисст хүлээлгэн өгч, нээлт хийгээгүй бөгөөд үргэлжлүүлэн дугуйн зам, явган хүний зам гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж байгаа ба гэрээт хугацаандаа хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Олон нийтийн сүлжээгээр ажил бүрэн дуусаагүй байгаа үеийн зургийг буруу ташаа тайлбар мэдээллийн хамт хүргэсэн байна.

Энэхүү зам стандартын дагуу 7см хучилттай, замыг тэгшитгэсэн зарим газар 12-12 см хучилттай” гэлээ.