ФОТО: Зуун айлын автозамын ажил дуусаагүй байна

ФОТО: Зуун айлын автозамын ажил дуусаагүй байна

Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан 100 айлын авто замын барилгын ажил дууссан тул үндсэн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө өнөөдөр нээлээ.

Гүйцэтгэгч компани 12 метр өргөн, ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэгтэй, дөрвөн эгнээ бүхий шинэ замд 10 жилийн баталгаа олгож буйгаа дуулгажээ. Мөн борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22 ширхгийг хийсэн байна.

Түүнчлэн зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашины зогсоол баригдсан гэдгийг холбогдох албаныхан онцолж байгаа юм. Энэхүү 1.6 километр авто замын нийт төсөв нь 3.4 тэрбум төгрөг. Харин замын бусад тоноглолын ажлыг  есдүгээр сард дуусгах аж.

Өнөөдөр нээлтээ хийж буй тус замын талаар цахим орчинд иргэд шүүмжлэл өрнүүлж эхлээд буй. Тодруулбал, явган хүний зам нь бүрэн гүйцэт тавигдаагүй, хар зам нь “талхан дээр түрхсэн масло” шиг хэтэрхий нимгэн байна хэмээн шүүмжлээд буй юм. Мөн хэтэрхий нарийн байгааг иргэд ярьж байна. Ард иргэдийн халааснаас гарсан татварын мөнгөөр гүйцэтгэгч компаниуд нүд хуурсан зүйл хийж, түүнийг нь дарга нар сүр дулиантайгаар нээдэгт иргэд олон нийт бухимдалтай байгаа юм. 

Иймд бид өнөөдөр нээлтээ хийж буй Зуун айлын замын фотог хүргэж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН