ТОДРУУЛГА: Цахилгаан станцуудад гэмтэл гараагүй, дамжуулах шугамд саатал гараад байна

ТОДРУУЛГА: Цахилгаан станцуудад гэмтэл гараагүй, дамжуулах шугамд саатал гараад байна

Өнөөдөр /2021.07.07/ 15:00 цагийн орчимд Улаанбаатар хотын ихэнх хэсэг болон зарим аймгуудад цахилгаан тасарсан.

Харин бид энэ талаар албаны хүнээс тодруулахад, “цахилгаан станцуудын үйл ажиллагаа доголдоогүй, харин дамжуулах шугамд саатал гарсан байна” гэсэн юм.

Тэгвэл энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨҮГ-аас мэдэгдэл гаргажээ.

МЭДЭГДЭЛД:

“Улаанбаатар хот болон төвийн  бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч Улаанбаатар хот болон төвийн  бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлаад байна. Гэмтлийг шуурхай устгаж, цахилгаанаар хязгаарлагдсан хэрэглэгчдийг үе шаттайгаар холбож цахилгаан хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна” гэсэн байна.