Т.Баярхүү: Цаашид ЗГ, УОК-ын шийдвэрийн дагуу аймгуудын хязгаарлалтыг шийднэ

Т.Баярхүү: Цаашид ЗГ, УОК-ын шийдвэрийн дагуу аймгуудын хязгаарлалтыг шийднэ

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит /2021.07.07/ хуралдааны шийдвэрийг танилцууллаа. 

УОК-ын хариу арга хэмжээнүүдийг танилцуулсан ба баяр наадмын амралтын өдрүүдэд ард иргэдийг хэрхэн зөв зохистой амрах боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцсэн юм.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

Аймгууд дур мэдэн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Цаашид ЗГ, УОК-ын шийдвэрийн дагуу аймгуудын хязгаарлалтыг шийднэ. 13 аймгийн 101 сумын хязгаарлалтын дэглэм дуусч байгаа, дахин сунгахгүй. Хязгаарлалттай байгаа аймаг сумдууд хугацаа нь дуустал дэглэмээ сахина.

Үлдсэн аймаг, сум нь үргэлжлүүлэн хөл хориотой байна. УОК-оос хязгаарлалт нь дуусаж байгаа аймгуудыг дахин хөл хорио тогтоохгүй байх чиглэл өгч байгаа. Мөн Өмнөговь, Дорноговь аймагт хатуу хөл хорио үргэлжилнэ. ХӨСҮТ-өөс урдчилсан байдлаар орон нутагт дахь халдварын тоо нэмэгдэнэ гэж тооцоолсон.

Эмнэлэгт хэвтэлт 20 хуваарь, халдварын тоо өдөрт 1300-д хүрнэ гэж тооцоолсон байна. Хот хооронд зорчихдоо түр журмыг баримтална. Өөрөөр хэлбэл, вакцины хоёр дахь тундаа хамрагдаад 14-өөс дээш хоносон байх. Мөн хот айлаар орохгүй, байгальд амрахыг зөвшөөрнө. Суурин газраар орохдоо шатахуун хэрэгцээт зүйлсээ авахдаа орно гэсэн шийдвэр гаргасан" гэлээ

Үзэх: 




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө