ЗГ: Вакцины бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон иргэдээс орон нутагт зорчиход шинжилгээ авахгүй

ЗГ: Вакцины бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон иргэдээс орон нутагт зорчиход шинжилгээ авахгүй

Засгийн газрын ээлжит /2021.07.07/ хуралдаан боллоо. Хуралдаанаар 36 асуудал хэлэлцсэн бөгөөд Чөлөөт бүсийн тухай хууль, Замын-Үүдийн дулааны цахилгааны станцын нэмэгдэл санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцжээ.

УОК-ын хариу арга хэмжээнүүдээ танилцуулсан ба баяр наадмын амралтын өдрүүдэд ард иргэдийг хэрхэн зөв зохистой амрах боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцсэн байна.

           Боомтууд дээр хөл хориог хэвээр үлдээнэ.

Харин бусад аймгууд дур мэдэн хөл хориог тогтоохгүй, үүнийг УОК-т уламжилж тодорхой үнэлгээ хийсний дараа боломжтой байхаар шийдвэрлэжээ.

Иргэд тэр дундаа нийслэлчүүд нэг удаад таваас дээшгүй хүний гэр бүлийн тоотойгоор аялах боломжтой ба гэр бүлийн нэг гишүүнээс түргэвчилсэн шинжилгээнд хамруулах юм байна. Харин вакцины бүрэн тундаа бүрэн хамрагдаад 14 хоносон иргэнээс шинжилгээ авахгүй гэлээ. Харин хүүхдүүдийн хувьд өрх бүрээс таваас дээш насны нэг хүүхдээс шинжилгээ авах аж.

Мөн энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Аймгууд дур мэдэн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Цаашид ЗГ, УОК-ын шийдвэрийн дагуу аймгуудын хязгаарлалтыг шийднэ. 13 аймгийн 101 сумын хязгаарлалтын дэглэм дуусч байгаа, дахин сунгахгүй. Хязгаарлалттай байгаа аймаг сумдууд хугацаа нь дуустал дэглэмээ сахина.

Үзэх:




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө