Мьянмарын цэргийн дэглэмийг "буруушаасан"  НҮБ-ийн тогтоолд  Монгол Улсын түдгэлзсэн санал өгчээ

Мьянмарын цэргийн дэглэмийг "буруушаасан" НҮБ-ийн тогтоолд Монгол Улсын түдгэлзсэн санал өгчээ

НҮБ-ийн хуралдаанаар Мьянмарын хунта дэглэмийг буруушаасан тогтоол гаргажээ. Гишүүн орнуудаас санал хураахад Монгол Улс тус тогтоолд түдгэлзсэн хариу өгсөн байна.

Санал хураалтанд түдгэлзсэн орнуудыг харах юм бол ихэвчлэн цэргийн дэглэмтэй, иргэний дайнтай, ардчилсан бус засаглалтай гэх мэт улсууд голчилж байна.

Монгол Улс НҮБ-ийн гишүүн орны хувьд тодорхой хүлээсэн үүрэгтэй. 76 жилийн хугацаанд НҮБ нь колончлолыг устгах, зэвсэг хураах, сөргөлдөгч талуудын хооронд энхийг сахиулах ажиллагаа явуулах, хүний эрхийг хамгаалах зэрэг дэлхий нийтийн сайн сайхны төлөөх бүхий л үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн. Үүнийг сахин биелүүлэхэд гишүүн орныхоо хувьд Монгол Улс онцгой хянамгай хандах хэрэгтэй.

Мөн сонирхуулахад Мьянмарын хунта гэдэг нь хатуу чанд цэргийн дэглэмийг хэлдэг байна.  Өнгөрсөн сард хунта дэглэмийн цэргүүд /2021-06-16/ тус улсын Кин Ма тосгоны 200 орчим байшинг галдан шатаасан хэрэг гарсан юм . Кин Ма тосгон нь 800 орчим оршин суугч, 230 орчим байшинтай бөгөөд халдлагын үеэр хоёр ахмад настан өөд болсон юм.

 




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө