Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр Т. Мөнхсайхан, Ц.Пүрэвхүү нарыг нэмж ТОМИЛЖЭЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр Т. Мөнхсайхан, Ц.Пүрэвхүү нарыг нэмж ТОМИЛЖЭЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны зарим зөвлөхүүдийн өнгөрөгч долоо хоногт томилсон. Тухайлбал, Соёл, шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томилсон.

Тэгвэл өнөөдөр дахин тушаал гарч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны зөвлөхүүдээр дараах хүмүүсийг томилсон байна.

Үүнд:

  • Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр Т. Мөнхсайхан /Эрүүл мэндийн сайд асан/
  • Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Ц.Пүрэвхүү /Утааны эсрэг ээж, аав ТТБ-ын Удирдах зөвлөлийн гишүүн/
  • Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр О. Буяннэмэх нарыг томилсон байна.

Т.Мөнхсайхан нь 1990-2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2000-2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж, 2013-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны магистрын зэрэг, 2017-2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Клиникийн профессор.

Ц.Пүрэвхүү нь 1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.

О.Буяннэмэх нь 1988-1998 онд “Хүмүүн” цогцолбор сургууль, 1998-2004 онд “Их засаг” олон улсын их сургуулийг төгсөж, 2014-2016 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан юм байна.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө