С.Одонтуяа: Эмнэлгийн ажилтнуудын зарим нь амиа хорлож байна

С.Одонтуяа: Эмнэлгийн ажилтнуудын зарим нь амиа хорлож байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ынхныг хэтэрхий чанга дуугаар улс төржлөө гээд байна. Би санал нийлэхгүй байна. Угаасаа л бид сөрөг хүчний хувьд хэлэх ёстой үгээ хэлнэ. Тухайн үед төсөв батлах үед тансаглалаа таслан зогсоогоод эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг нэмчихсэн бол өнөөдөр тэд талбай дээр зогсохгүй байсан юм.

Төсөв чинь тансаг байна гэхэд бид юмаа мэдэж байна. Та нар дуугүй бай гэсэн. Өнөөдөр эдийн засгаа харчих. Одоо эрүүл мэндийн ажилчдын асуудлыг шийд. Зарим нь захаасаа амиа хорлож байна. Ихэнх нь эмэгтэй хүмүүс байдаг. Цалин бага болохоор хань нөхөд нь хаяад явж байна. Яаралтай шийдэж өг” гэсэн юм.




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө