Туул голоос 65 настай эрэгтэйн цогцос олджээ

Туул голоос 65 настай эрэгтэйн цогцос олджээ

Өчигдөр /2021.07.05/ 15:00 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Задгай”-д Туул голын усанд нэг хүний цогцос хөвж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 15:15 цагт очиход Нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Т 65 настай эрэгтэйн цогцос байсныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгчээ.




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө