НӨАТ-ын хоёрдугаар улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлэхийг санууллаа

НӨАТ-ын хоёрдугаар улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлэхийг санууллаа

Татварын ерөнхий газраас 2021 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг өгөх бэлтгэл хийгдэж буйг мэдээллээ.

Худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө цахим системд бүртгүүлснээр хоёрдугаар улирлын буцаан олголтоо авах юм.

Мөн 2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог болсон.

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард олгодог бол
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгоно.