“Цагаан хад” суурьшлын бүсэд долдугаар сарын 20-ныг хүртэл ТЭГ зогсолт үргэлжилнэ

“Цагаан хад” суурьшлын бүсэд долдугаар сарын 20-ныг хүртэл ТЭГ зогсолт үргэлжилнэ

Монгол улсын нүүрсний экспортын гол бүс нутаг Өмнөговь аймгийн  Цагаан хад суурьшлын бүсэд халдварын 14 тохиолдол  бүртгэгдсэн тул тус аймгийн Ханбогд сумын засаг дарга сая зургадугаар сарын 23-ний өдрөөс долдугаар сарын 06-ны өдөр хүртэл орох гарах хөдөлгөөнийг зогсоож, ТЭГ зогсолт хийгээд байсан билээ.

Тэгвэл коронавирусын халдвар эрчимтэй тархаж байгаа тул цар тахлын халдварыг зогсоох, хариу арга хэмжээг эрчимжүүлж, тандалт судалгааг хийх зорилгоор дахин сунгаж, энэ долдугаар сарын 20-нийг хүртэл ТЭГ зогсолт хэвээр үргэлжилнэ гэлээ. Бид өмнө нь мэдээлж байснаар мэдээж энэ нь маш ноцтой бөгөөд нүүрсний экспорт тасалдах, улмаар эдийн засагт нөлөөлж төсвийн алдагдал үүсэх зэрэг эрсдэлтэй юм. 




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө