Саун, бассейн, фитнес, амралтын газруудын үйл ажиллагааг нээхээр боллоо

Саун, бассейн, фитнес, амралтын газруудын үйл ажиллагааг нээхээр боллоо

Өнөөдөр /2021.07.04/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг саун, бассейн, фитнес, амралтын газруудын 400 орчим төлөөлөлтэй уулзлаа.

Энэхүү аж ахуйн нэгжүүдтэй халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагаа явуулах "Хариуцлагын гэрээг" байгуулж, үйл ажиллагааг нээхээр болжээ. 

Энэ уулзалтын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хэлэхдээ, "Коронавирусийн халдвар одоогоор маш хүнд нөхцөл байдалд байна. Хотын удирдлагын зүгээс аль болох аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд анхаарч, хичээж ажиллаж байгаа. Энэ хүрээнд хариуцлагын гэрээ байгуулж үе шаттайгаар нээж байна. Хариуцлагын гэрээ бол итгэлцэл, ойлголцлын гэрээ" гэсэн юм. 




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө