Чехийн “SHARK” хэмээх хэт хөнгөн онгоц Улаанбаатарт амжилттай газардлаа

Чехийн “SHARK” хэмээх хэт хөнгөн онгоц Улаанбаатарт амжилттай газардлаа

Энэ жил Бүгд Найрамдах Чех улс болон Монгол улсын хоорондын харилцаа холбоо тогтоосны 71 жилийн ой болж байна. Үүнтэй холбогдуулан Чех улс OK-AUR71 дугаарт “Shark” хэмээх холын зайг боломжийн зардлаар хурдан туулахад зориулагдан бүтээгдсэн хэт хөнгөн онгоцоо манай улсын өргөн уудам, том газрын дээгүүр нисгэхийг хүсэж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Энэхүү хоёр хүний суудалтай хэт хөнгөн онгоцны чартер нислэг нь өнгөрсөн зургадугаар сард /2021.06.26/ 15 цагт Прага хотын Вацлав Хавелын нисэх онгоцны буудлаас Монгол улсыг чиглэн хөөрсөн ба уг нислэг нь Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын нээлтийн цагт амжиж ирхийн тулд төлөвлөсөн 6,696 км замыг Польш, Литва, Латви, Эстони, ОХУ-ын дээгүүр нийт таван хоног туулна гэж байсан бол өчигдөр /2021.07.03/ Улаанбаатарт 18:31 цагт амжилттай газарджээ. Мөн үүнийг Монгол Улсад ерөнхий зориулалтын нислэгийн салбарыг хурдацтай хөгжүүлэх үүд хаалгыг нээж байна хэмээн үзэж байгаа юм.




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө