Н.Алтанхуяг: Дарга дагаж далдаганадаг хүнийг АНУ-д Элчин сайдаар томилохыг дэмжихгүй

Н.Алтанхуяг: Дарга дагаж далдаганадаг хүнийг АНУ-д Элчин сайдаар томилохыг дэмжихгүй

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Ингээд Засгийн газар 25 оронд суух Элчин сайдын нэрийг зөвшилцөхөөр ЕТГ-т хүргүүлсэн бол Ерөнхийлөгчийн тамгын газраас 24 хүний нэрийг УИХ-д өргөн барьсан байна. Тодруулбал, ​Ерөнхийлөгч Кувейтэд Элчин сайдаар томилохоор оруулж ирсэн Н.Наранбатын нэрийг татаж, бусдыг дэмжсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн АНУ-д Элчин сайдаар суух Б.Батбаярыг ихэд эсэргүүцэж байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 25 хүн байсан нэгийг нь татаад авчихсан юм шиг байна. Энэ бол маш чухал томилгоо. Тэр нам, энэ нам гэхгүй монгол төрд олон жил ажилласан мэргэжлийн хүн олон бий. Ө.Батбаяр гэдэг хүн төрийн албанд гурван жил ажилласан гэж байна. Хаана ажилласан юм бэ. Орон тооны бус зөвлөхөөр гурван жил ажилласныгаа төрийн албанд ажилласан гэж байгаа юм уу. Монголын төрд тогтсон дэг, жаяг, дүрэм журам, хуулийг ингэж зөрчиж болохгүй. Ажлын маш их туршлагатай хүн ажилладаг алба юм. Ойр зуурын хэлтэй, дарга дагаж далдаганадаг, пялдагаддаг хүн явдаггүй юм шүү. АНУ шүү. Энэ бол стратегийн түнш шүү. Би дэмжиж чадахгүй. Ийм юм хийж болохгүй. 

ҮЗЭХ: