Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтод ажиллахаар явжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтод ажиллахаар явжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хилийн боомтуудад үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Сүүлийн өдрүүдэд хилийн боомтуудад ачаа, барааны бөөгнөрөл үүсч улмаар тээврийн машинуудын урт дугаарлалт бий болсон. Үүнээс үүдэн худалдаа эрхлэгчид бараагаа авч чадахгүй нөхцөл байдалд орсны зэрэгцээ бүх төрлийн барааны үнэ өсч буй. Энэ нь дугаарлалтаас үүдэлтэй ачаа тээврийн үнэ өссөнтэй холбоотой юм.

Энэ мэт асуудлаас үүдэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтод ажиллахаар холбогдох албаныхантайгаа хамт явсан байна. 

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Хилийн боомтуудад үүссэн хүндрэлийн асуудлаар холбогдох яам, тамгын газрууд мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарын хамт Замын-Үүд боомтод ажиллахаар явлаа. Замын-Үүд боомтод үүсээд байгаа хүндрэл бэрхшээлтэй холбоотой асуудал дээр Засгийн газар өнгөрсөн хугацаанд хяналт тавьсаар ирсэн. Газар дээр нь очиж ажиллан тодорхой шийдвэрүүдийг гаргана гэсэн хүлээлт байна" гэв.