ЗГ: Алтанбулаг боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 31-ныг хүртэл түр зогсоов

ЗГ: Алтанбулаг боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 31-ныг хүртэл түр зогсоов

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн зургаан  асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Тодруулбал, 

НЭГДҮГЭЭРТ, Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг улс, аймаг, сумын хэмжээнд нэг жилээр хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын саналыг дэмжиж, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал болон халдварыг харж байгаад уг шийдвэрийг гаргасан. Наадмыг зохион байгуулбал 12,000 хүн бөөгнөрч, 3000 хүн халдвар авах тооцоолол гарсан. Наадмыг зохион байгуулах ажлаас хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулна. 

ХОЁРДУГААРТ, Алтанбулаг боомтоор зорчигч тээврийн урсгалыг 7 сарын 31-ныг хүртэл түр зогсоожээ. Ачаа тээврийн урсгал хэвийн үргэлжилнэ. 

Үүний дараа Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар асуултад хариуллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дельта вирус тархаж дэлхий даяар нөхцөл байдал хүндэрч байна. 90 гаруй оронд энэ хувилбар тархсан. Зарим орнууд вакцины гурав дахь тунд иргэдээ хамруулж эхэллээ. Бид мөн судалж байна.

Манай улс хоёр чиглэлээр судалгааны ажлууд хийсэн. Судалгааны дүнгээр нийт хийсэн сорьцын 90 хувьд нь альфа хувилбар давамгайлж байна. Япон улс руу явуулсан сорьцид хийсэн шинжилгээний хариунаас ч ийм дүн гарсан. Таван сарын эхэн үед зөөвөрлөгдөж орж ирсэн таван сорьцоос дельта хувилбар илэрсэн. Манай улсад дельта вирус орж ирэх нь цаг хугацааны асуудал" гэлээ. 

Харин Соёлын сайд Ч.Номин "Наадамд зориулсан контентийг хийчихсэн байгаа. Тиймээс хийсэн хүрээнд нь янзалж, цэгцлээд үзэгчдэдээ хүргэнэ" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө