БНХАУ: Манай ард түмнийг дарамтлах гэсэн хэн ч бай 1.4 тэрбум төмөр цагаан хэрэмтэй нүүр тулна гэж мэд

БНХАУ: Манай ард түмнийг дарамтлах гэсэн хэн ч бай 1.4 тэрбум төмөр цагаан хэрэмтэй нүүр тулна гэж мэд

Өнөөдөр /2021.07.01/ БНХАУ-ын эрх баригч Коммунист намын 100 жилийн ойн баярын өдөр тохиож байна.

Үүнтэй холбогдуулан төв талбайд цэргийн сөнөөгч онгоцнууд болон ёслолын буудлага, эх орны дуунуудаар эхлүүлсэн ба тус арга хэмжээг үзэхээр хэдэн мянган иргэд талбайд цуглаад байгаа бөгөөд ихэнх нь амны хаалт зүүгээгүй байжээ.

Уг ёслолын арга хэмжээг нээж тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Женьпин үг хэлэхдээ,”Манай ард түмнийг гадаадын орнууд дээрэлхэж, доромжилж, дарамтлахыг бид огтхон ч зөвшөөрч үүнтэй эвлэрч болохгүй. Бид энэхүү ойн хүрээнд Хонгконгийг хүчээр өөртөө нэгтгэж захирсан гэх шүүмжлэлд өртсөн нь бидний хамгийн том өрсөлдөгч орон болох АНУ-тай харилцаа муудсан эгзэгтэй үе олон улсын анхаарлыг бишгүй татаж байна. Иймд бид Тайванийг нэгтгэх зорилгоо биелүүлнэ. Хэн ч манай ард түмний үндэсний бүрэн эрх, газар нутгийг хамгаалах дундаршгүй их зорилгыг дутуу үнэлэх хэрэггүй” гэсэн юм. Мөн тэрээр “Зөвхөн социализм Хятадыг аварна. Манай ард түмнийг дарамтлах гэсэн хэн ч бай 1.4 тэрбум гаруй хүн амын “Төмөр Цагаан хэрэм”-тэй нүүр тулна гэж мэд” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: BBC