Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргыг хадам аав нь хутгалж амь насыг нь хохироожээ

Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргыг хадам аав нь хутгалж амь насыг нь хохироожээ

Энэ сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Засаг дарга Э.Н хадам аавынхаа гарт амиа алдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, гэр бүлийн маргааны улмаас хадам аав нь талийгаачийн зүүн гарын суганд нь нэг удаа хутгалж, амийг нь хөнөөсөн байж болзошгүй байна. Тухайн үед талийгаачийн хадам аав согтуу байсан бололтой. Учир нь хэргийн газраас 0.5 литрийн "Экс" архины шил, бор өнгийн хутга болон 80 гаруй кадр зургийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Уг хэргийг Архангай аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. 

Талийгаач 1989 онд төрсөн бөгөөд Хашаат сумын ерөнхий боловсролын сургууль, Улаанбаатар их сургуулийг нягтлан бодох мэргэжлээр төгссөн байна. Ажлын гараагаа “Монбет” ХХК-аас эхэлж, 2015 оноос сумандаа ажиллаж, амьдарч эхэлжээ. Талийгаач 2016-2020 онд тус сумын Засаг даргын орлогчийн алба хашиж байгаад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас сумынхаа Засаг даргаар томиглогдон ажилласан байна. Тэрээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ.