У.Хүрэлсүхээр үг хэлүүлэхийн тулд наадам хийж байна уу

У.Хүрэлсүхээр үг хэлүүлэхийн тулд наадам хийж байна уу

Коронавирусын халдварын тоо нэмэгдэж, нөхцөл байдал нэмэгдэж буй учир наадам хийхийг эсэргүүцэх иргэн олон бий. Олон нийтийн уриалгыг зарим аймгийн удирдлагууд дэмжиж одоогоор 10 аймаг наадмаа цуцлаад байгаа юм. Харин наадмаа хийх хүсэлтэй бусад аймаг, сумдын наадмыг энэ сарын 20-оос хойш халдварын нөхцөл байдлыг харж байгаад хийхийг зөвшөөрч магадгүй гэж Засгийн газраас мэдэгдсэн. 

Улсын наадмын хувьд цахимаар үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаж олон нийтийн эсэргүүцлийг үл тоон бэлтгэлээ хангаж буй. Тэгвэл Засгийн газар иргэдийн эсэргүүцлийн эсрэг сөрж улсын наадмыг хийж буй нь шалтгаантай аж. Учир нь саяхан Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаар заавал үг хэлнэ гэж зүтгэж буй бололтой. 

Тиймээс У.Хүрэлсүхэд зориулж наадам хийж буй бас нэг шалтгаан бий талаар зарим эх сурвалж мэдээлэв. У.Хүрэлсүхийн хувьд өнгөрсөн сарын 25-ны өдөр /2021.06.25/ Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөн. Энэ үеэр Сүхбаатарын талбайд цэргийн жагсаал зохион байгуулсан нь ч түүний хүсэл байсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.