Ханхүү Чарльзын Диана гүнжид бэлэглэж байсан автомашин 72 мянган доллараар зарагджээ

Ханхүү Чарльзын Диана гүнжид бэлэглэж байсан автомашин 72 мянган доллараар зарагджээ

Энэ зургадугаар сарын 29-ны өдөр хунтайж Чарльз Диана гүнжид сүйн бэлэг болгож өгсөн машин 72 мянган доллараар зарагдсан байна.

Энэхүү машиныг 1981 оны тавдугаар сард бэлэглэж байсан бөгөөд гүнж уг тээврийн хэрэгслийг 1982 оны наймдугаар сар хүртэл унасан юм. Машины хурд хэмжигч дээр ойролцоогоор 83 мянган миль явсан гэж заадаг ба дуудлага худалдаа эрхлэгчид хэн яг энэ машиныг авсан нь тодорхойгүй нэр нь нууцлагдмал байгаа ба ямартай ч Диана гүнжийг маш их шүтэн биширч явдаг ба үүнийгээ эргэн тойрноосоо хүртэл нууцалдаг эмэгтэй гэсэн юм. Энэхүү машины салонд капот дээр нь мэлхийний мөнгөн сахиус, Дианагийн эгч Сара Спенсерийн бэлэгний хуулбартай ирэх аж. Тус мэлхийн сахиусыг "Үнсэлтээр мэлхийг ханхүү болгон хувиргадаг үзэсгэлэнт бүсгүйн үлгэрийг" сануулдаг гэх утга учиртай хэмээн гүнжид өгч байжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө