УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг халдвар авсан иргэдийн хаалганд тэмдэг тавьсан асуудлаар ХЭҮК-д албан бичиг хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг халдвар авсан иргэдийн хаалганд тэмдэг тавьсан асуудлаар ХЭҮК-д албан бичиг хүргүүлжээ

Коронавируст халдварын тохиолдол өдрөөс өдөрт ихэссэн энэ үед халдвар авч өвчилсөн иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдлүүд удаа дараа гарсан. Халдвар авсан иргэний хашааны хаалгыг лацадсан талаар манай редакци өмнө мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг энэ асуудалд анхаарлаа хандуулж ХЭҮК-д албан бичиг хүргүүлжээ.

Тэрээр ''Цар тахлын халдвар авсан, гэрийн тусгаарлалтанд байгаа иргэдийн хаалганд тэмдэг тавих, олон нийтэд зарлах гэх мэт зөрчил гарч бгаа тухай иргэдийн гомдол ирсэн тул энэ асуудлаар арга хэмжээ авч ажиллах тухайд  албан бичгийг ХЭҮК-д хүргүүлэв'' хэмээжээ.