ВИДЕО: Словак инженерүүдийн бүтээсэн нисдэг машин хот хооронд 35 минут амжилттай нисжээ

ВИДЕО: Словак инженерүүдийн бүтээсэн нисдэг машин хот хооронд 35 минут амжилттай нисжээ

Словакийн “Klein Vision” компанийн бүтээсэн “AirCar” нисдэг машин Нитра болон Братислава хотын хооронд  туршилтын нислэгээ амжилттай гүйцэтгэжээ. Нислэг 35 минут  үргэлжилсэн байна. Энэ нь нисдэг машины анхны хот хоорондын нислэг байсан бөгөөд 142 дахь амжилттай буулт болж тэмдэглэгдэн үлджээ “AirCar” машин нь 2500 метр өндөрт хөөрч, дээд тал нь 40 цаг нисэх хүчин чадалтай. BMW хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд ердийн бензин шахуургын түлшээр ажилладаг. Машинаас нисэх онгоцонд шилжихэд ердөө хоёр минут 15 секунд шаардлагатай аж.

ВИДЕО: 

 




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө