СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Увс аймагт толгойдоо буудаж амиа хорлосон хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Увс аймагт толгойдоо буудаж амиа хорлосон хэрэг гарчээ

Увс аймгийн Цагаанхайрхан сум Бургаст гэх газарт хүн нас барсан байна гэх дуудлага, мэдээлэл зургадугаар сарын 29-ны өдөр /2021.06.09/ цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу шалгахад 45 настай эрэгтэй Б.Л нь толгойн тус газартаа буудаж нас барсан байжээ.

Хэргийн газраас холбогдох эд зүйлсийг хураан авч Увс аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Мөн уг хэрэгт холбогдуулан дөрвөн иргэнээс мэдүүлэг авчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар амь хохирогч нь 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тархиндаа цус харваж, эмчийн хяналтад биеийн байдал муу байжээ.