"Энхсаран" сувилалтай холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хэрэгтэй хэмээн прокурорт буцаасан байна

"Энхсаран" сувилалтай холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хэрэгтэй хэмээн прокурорт буцаасан байна

Өнгөрсөн оны 11-р сард /2020.11/ "Энхсаран" сувилалд коронавирус тархсантай холбогдуулан хууль, тогтоомж зөрчсөн 13 иргэнийг гэм буруутайд тооцож яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байсан билээ.

Тэгвэл өчигдөр /2021.06.30/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 13:30 цагт Энхсаран сувилалтай холбоотой хэрэгт яллагдагчаар есөн хүний хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон.

Уг хэргийг хянан хэлэлцээд ЭХХШТХ-ийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

О.Түмэнбаяр нарын есөн яллагчдыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин дархлал хомсдолын вирус халдаах гэсэн хэрэгт яллаж дүгнэлт хийн ирүүлсэн байсан юм.