АНУ-ын тамирчид Ким Кардашианы “Skims” брэндийн хувцсыг өмсөж олимпод оролцоно

АНУ-ын тамирчид Ким Кардашианы “Skims” брэндийн хувцсыг өмсөж олимпод оролцоно

АНУ-ын олимпийн тамирчдын дотуур хувцсыг залуу тэрбумтан Ким Кардашианы “Skims” брэнд хариуцахаар болжээ. Энэ талаар Ким өөрийн тветтер болон инстаграм хаягаарааа дамжуулан мэдэгдэж “Намайг 10 настай байхад аав маань Олимпийн талаар гайхалтай түүхүүдийг ярьж өгдөг байсан. Тэмцээнд оролцож буй тамирчдаа хараад би өөрийгөө Олимпийн нэг хэсэг болж байгааг мэдрэх болно” гэжээ. 

Тамирчдын өмсөх хувцасны эхний загварыг сагсан бөмбөгчин Аджа Уилсон, усанд сэлэгч Хейли Андерсон, паралимпийн спринтер Скаут Бассетт нар өмсөж танилцуулсан байна. 

 




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө