Олон нийтийн газар “бие зассан” иргэнийг 10 мянган төгрөгөөр торгожээ

Олон нийтийн газар “бие зассан” иргэнийг 10 мянган төгрөгөөр торгожээ

Олон нийтийн газар “бие засаж буй” иргэний гэрэл зураг өчигдөр /2021.06.29/ олон нийтийн сүлжээд гарсан. 

ЦЕГ-аас, “Цагдаагийн байгууллагаас шалгаж, тухайн иргэнд торгууль ногдуулсан.  Тодруулбал, энэ сарын 27 /2021.06.27/-ны 14:00 цагийн үед Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 32 настай, эрэгтэй Ц гэгч нь бие зассан үйлдэл гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус үйлдэлд нь 10 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан” гэв.




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө