''Энхсаран'' сувиллаас халдвар алдсан гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

''Энхсаран'' сувиллаас халдвар алдсан гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Өнгөрсөн оны 11-р сард /2020-11/ "Энхсаран" сувилалд халдварт өвчин тархсантай холбогдуулан хууль, тогтоомж зөрчсөн 13 иргэнийг гэм буруутайд тооцож яллагдагчаар татах саналыг мпрокурорын байгууллагад хүргүүлсэн.

Энэхүү үйл явдлыг албаныхан ч хүлээн зөвшөөрч байсан юм. Тэгвэл өнөөдөр /2021-06-30/ эл хэргийн холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг 13:30 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно гэж зарлажээ.  Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт есөн хүнийг яллагдагчаар татсан бөгөөд үүний дотор сувилалаас Коронавирусийн халдвар тархсан талаарх мэдээллийг анх олон нийтэд дэлгэсэн иргэн Д.Мөнхбат ч багтаж буй юм. Яллагдагч талуудыг эрүүгийн хуулийн 15.6.1 гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа.

15.6 дугаар зүйл.Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах

1.Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.