БНХАУ-д дэлхийн хамгийн өндөр зочид буудал нээгджээ

БНХАУ-д дэлхийн хамгийн өндөр зочид буудал нээгджээ

БНХАУ-ын Шанхай хотод энэ сарын 19-ний өдөр нээгдсэн “J Hotel Shanghai Tower” дэлхийн хамгийн өндөрт байрлах зочид буудлаар нэрлэгджээ. Уг зочид буудал нь 632 метр Шанхай хотын хамгийн өндөр цамхгийн дээд давхарт байрладаг аж.

Зочид буудал 165 өрөөтэй, үүний 34 нь “люкс” өрөө юм байна. Зочид буудлын хамгийн хямд өрөө нь нэг өдрийн 3601 юань (557 ам.доллар), харин хамгийн үнэтэй нь 67,628 юанийн ($ 10,467 орчим) үнэтэй байдаг.

Хамгийн үнэтэй өрөө нь 380 метр квадрат хэмжээтэй бөгөөд дотроо унтлагын өрөө, ажлын өрөө, гал тогоо, физик эмчилгээний болон хувцас солих өрөөтэй гэнэ.

Эх сурвалж: CNN